728 x 90

Парис хотын хонхтой цамхагт гал гарчээ

Парис хотын хонхтой цамхагт гал гарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Парис хотын 12-р дүүргийн хотын захиргааны байранд ням гарагаас даваа гарагт шилжих шөнө гал гарчээ. Тус барилга нь 1876 оны 36 метр өндөр түүхэн дурсгалт барилга юм.

Галын улмаас 19-р зууны барилгын дээвэр, хонхтой цамхаг шатсан байна. Гал түймэрт 150 гаруй гал сөнөөгч галыг унтраахаар ажилласан бөгөөд галыг унтраасны дараа Парисын цагдаагийн газраас тус цамхаг нурах аюулд орсныг анхааруулжээ.

Одоогоор гал түймрийн хохирлын хэмжээ тодорхойгүй байна. 2019 онд тус байшинд мөн гал гарч байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ