Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан. Уг гэр бүлээс цор ганцаараа үлдсэн хүү О.Одбаярыг мэдээлэл хийсний орой талийгаач эмэгтэй О-г архичин байсан, мөн мэдээлэл хийсэн хүү О.Одбаярыг хулгайч байсан гэх мэдээллүүд цацагдсан.
Тэгвэл мэдээлэл задалсан иргэнийг олж тогтоосон байна.Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Групп чатаас угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээллийг задалж, олон нийтэд дэлгэсэн Б-г дөрвөн хүний хамт шалгаж байна" гэлээ.