728 x 90

Машин тонодог бүлэг этгээдийг илрүүлжээ

Машин тонодог бүлэг этгээдийг илрүүлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүлэг этгээдүүд гурван тээврийн хэрэгслийн цонхыг хагалан эд зүйл хулгайлсан үйлдлийг хяналтын камерын тусламжтайгаар цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Эдгээр бүлэг этгээдүүд нь шөнө оройн цагаар орчин нөхцөлөө судлан, удаан хугацаанд хараа хяналтгүйгээр орхисон тээврийн хэрэгслүүдийг сонгон эд ангиудыг нь тонож, гэмт хэрэг үйлддэг байна. Иймд иргэд та бүхэн өөрийн тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар хараа хяналтгүй газарт орхихгүй байх, тээврийн хэрэгсэлдээ тохиолол, хамгаалалтын систем байрлуулах зэргээр өөрийн эд хөрөнгөө хулгайд алдах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллага сэрэмжлүүлж байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ