728 x 90

Түргэний машин автобусны урдаас орж ирсэн бөгөөд автобус 64км/ц хурдтай явжээ

Түргэний машин автобусны урдаас орж ирсэн бөгөөд автобус 64км/ц хурдтай явжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн хэрэг гуравдугаар сарын 11-нд гарч

ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан  6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтсэн юм. Ослын газарт "АТҮТ" ТӨҮГ-ын зорчигч тээвэр, хяналтын хэлтсийн дарга нар ажиллажээ. Автобусны хар хайрцгийг цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар хотоос 170 дахь км дээр, осол болсон тухайн зам 500 м орчим хэсэг мөстсөн байсан байна. Мөн эмнэлгийн тээврийн хэрэгсэл автобусны урдаас орж ирсэн ба автобус тухайн үед 64 км/ц хурдтай явж байсан гэж урьдчилсан байдлаар  тогтоожээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ