728 x 90

Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цасан шуургатай

Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цасан шуургатай
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Гуравдугаар 13-14-нд шилжих шөнө, 14-ний өдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Иймд үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхаарууллаа. Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд нэмэх хэм болоод байсан агаарын температур энэ сарын 13,14,15-ны өдрүүдэд хасах хэмтэй байна. Энэ долоо хоногоос нар 07:00 цагт мандаж, 18:00-19:00 цагийн хооронд жаргаж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ