728 x 90

Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг маргааш 06:00 цагаас түр хаана

Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг маргааш 06:00 цагаас түр хаана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг маргаашаас /2025.04.11/ 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана. Учир нь Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулсан усыг “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу дамжуулах шугам хоолойг угсрахтай холбоотойгоор Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон 500 метр авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас хойш 72 цагийн хугацаанд түр хаах аж.

Энэ хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчино. Харин хойноос урагш чиглэлийг “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, “ДЦС-3” ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор хөдөлгөөнийг түр зохицуулах юм байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ