728 x 90

Монголын эмэгтэй баг Хонконгийг хожиж ялалт байгуулав

Монголын эмэгтэй баг Хонконгийг хожиж ялалт байгуулав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “А” болон “В” дивизонд хуваагдан зохион байгуулагддаг. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголд “В” дивизоны Ази тивийн аварга шалгаруулах зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт болж, нэг баг шигшээ тоглолтод оролцох эрхийг авсан юм. Хонконг, Тайвань болон Монголын эмэгтэй багийн шигшээ тоглолтууд “М Банк Арена”-д болж, “В” дивизоны аварга баг тодорлоо. Энэ хэсгээс Тайваны баг хоёр хожилтой тэргүүлсэн бол Монголын баг нэг хожилтой удааллаа. Манай улсын шигшээ баг Хонконгийг багийг 65:57 оноогоор хожиж түүхэн ялалтыг авсан юм. Энэ нь шинээр бүрдсэн шигшээ багийн анхны онцгой хожил байлаа.  

Хонконгийн багтай тоглосон тоглолтод Б.Болор-Эрдэнэ 16 оноо, О.Хулан 15 оноо, Б.Цацрал 12 оноог авчээ. Хонконгийн багийн тоглогч Тан Фунг Ма 16 оноо, Ка Юу Чи 14 оноог авсан байна.

Монголын багийн хоёр дахь тоглолт өчигдөр болсон. Тивдээ хүчтэй өрсөлдөгч Тайваны баг энэ удаа манай шигшээ багийг 79:43 оноогоор хожин хэсгээ тэргүүлэв. Тайваны шигшээ баг хоёр хожилтойгоор цааш шигшээ тоглолтод тоглох эрхийг авлаа.

Ази тивийн аварга шалгаруулах “В” дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчаар Б.Баярбат, Б.Алтанзаяа, Г.Ундрах, мөн хүчний дасгалжуулагчаа С.Хүрэлбаатар, сэтгэлзүйчээр Т.Энхбилэг нар ажилласан байна. 

Багийн үндсэн бүрэлдэхүүнд:

  1. М.Булбул /Омни Хүлэгүүд/,
  2. Н.Нандинхүсэл /Улаанбаатар амазонс/,
  3. О.Хулан / "Ухань Шенфан"/,
  4. Б.Болор-Эрдэнэ /Аравт/,
  5. Б.Ариунцэцэг /Улаанбаатар амазонс/,
  6. Ц.Болорцэцэг /Улаанбаатар амазонс/,
  7. Б.Болор-Эрдэнэ /Улаанбаатар амазонс/,
  8. Б.Жавзандулам /Royal Gulls/,
  9. Б.Өнөрзаяа /Аравт/,
  10. Б.Цацрал /Омни Хүлэгүүд/,
  11. Э.Нарангоо /Аоде Винкс/,
  12. Ц.Үлэмж /Омни Хүлэгүүд/ нар багтсан юм.

“В” дивизоны Ази тивийн аварга шалгаруулах зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтын мэдээллийг эргэн хүргэнэ. 


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ