728 x 90

Таван жилд 253 хүүхэд амиа хорложээ

Таван жилд 253 хүүхэд амиа хорложээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Эрүүл мэндийн яамнаас осол гэмтлийн сүүлийн таван жилийн статистикийг гаргасан байна. Үүнд, 2019-2023 онд ослын улмаас эмнэлэгт хандсан 844 мянган хүн байгаагаас 0-14 насны 260 мянган хүүхэд осолд өртсөн бол хүчирхийллийн улмаас 0-14 насны 4262 хүүхэд хандсан байна.


Зам тээврийн ослын улмаас 320 хүүхэд нас барсан байна. Тодруулбал, 0-4 насны 140, 5-9 насны 79, 10-14 насны 101 хүүхэд байна. Амиа хорлолтоор 5-9 насны есөн хүүхэд, 10-15 насны 65, 15-19 насны 179 хүүхэд гээд нийт 253 хүүхэд амиа хорлосон байна. Бид үнэхээр хүүхдээ хамгаалж чадахгүй байна. Иргэн бүр хариуцлага хүлээж байх ёстой. Зөвхөн шүүх шинжилгээний байгууллагад 2024 онд 908 хүүхэд хандаж, цагдаагийн байгууллагад 598 нь бүртгэгдсэн. Цаана нь 300 гаруй далд гэмт хэрэг гарч байна. 


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ