Монголын өсвөрийн уран нугараачид ОХУ-ын алдарт циркийн болон дэлгэцийн жүжигчин Ю.Никулины нэрэмжит шагнал хүртжээ.
Тодруулбал, ОХУ-ын Москва хотноо гурав дахь удаагаа зохион байгуулсан олон улсын циркчдийн “Артист” тэмцээнд “Отгоо” студийн нугараач охид өсвөрийн ангилалд амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болжээ. Энэхүү тэмцээнд 20 гаруй орны циркчид оролцсон байна.
Хамгийн сүүлд өнгөрсөн зургаадугаар сард Монголын эмэгтэй циркчид ОХУ-ын Саратов хотод жил бүр зохион байгуулдаг 11 дэх удаагийн олон улсын эмэгтэй циркчидийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохдоо агаарын үзүүлбэрээр циркийн жүжигчин Д.Азжаргал, Б.Батчимэг нар “Мөнгөн титэм”-тэй эх орондоо ирж байсан юм.