32 настай хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт "Талийгаачийн ээж нийгмийн сүлжээн дэх охиныхоо талаар мэдээлэл аваад сэтгэл зүйн хямралд орж, бие нь муудсан" гэв. Шүүхийн гадна иргэд "Хоёр хүний аминд хүрсэн хэрэгтнүүдээс нэг нь л шүүх хуралд сууж байна. Бусад хэрэгтнүүд яагаад ирэхгүй байна вэ. Миний хүүхэд хэзээ, хаана алуулах бол, чемоданд чихүүлэх бол гэдэг айдастай амьдарч байна" хэмээн шүүх хурлыг нээлттай хий хэмээн шаардаж байна.
Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг эхэлсэн билээ .
Хэлэлцүүлгийн эхэнд 32 настай амь хохирогчийн өмгөөлөгч нь хохирогч, оролцогчийн эмзэг мэдээлэл агуулагдаж буй тул хэлэлцүүлгийг хаалттай явуулж өгөөч хэмээн шүүх бүрэлдэхүүнээс хүссэн юм. Харин түүний санал гаргасныг шүүх дэмжсэнээр ийнхүү хаалттай хэлэлцэхээр болсон.
0 сэтгэгдэлтэй