Монгол орны 2024 оны жилийн дундаж агаарын температур 1.9°C буюу уур амьсгалын өөрчлөлт харьцангуй сул илэрч байсан 1961-1990 оны дунджаас 2.5°C-аар дулаан буюу 1940 оноос хойш ажиглагдсан хоёр дахь дулаан жил болж өнгөрлөө гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Жилийн дундаж температурын орон зайн тархалтыг авч үзвэл говийн бүс нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор +6.1+10.0°С, тал хээрийн бүс нутгаар болон Их нууруудын хотгор орчмоор +3.1+6.0°С, Хөвсгөлийн өндөр уулс, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар -3.0-5.7°С, бусад нутгаар -2.9+2.9°С орчим байсан байна.
2024 оны агаарын дундаж температурыг улирлаар авч үзвэл өвлийн улиралд нийт нутгийн 47.1 хувь нь ОЖД-аас -1.1°С-4.2°С хүйтэн, 44.9 хувь нь дунджийн орчим, 8.1 хувь буюу Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн зарим хэсгээр дунджаас +1.3+2.6°С -аар дулаан байсан байна.