Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ.
Тухайлбал:
Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд алтан цом
"Монгол циркийн хөгжлийн төв" ТББ-ын продюсер Н.Эрдэнэ, Н.Энхболд багштай акробатын залуу жүжигчид “Ultra Jump” үзүүлбэрээр хүрэл цом.
МУГЖ Б.Баттулга насанд хүрэгчдийн төрөлд “Strongman” үзүүлбэрээр тусгай шагнал хүртэж, Монголын циркчид амжилттай оролцжээ.8 настай Б.Чингүүнжин "Монте-Карло-47" наадмын хамгийн бяцхан оролцогчоор тодорч, 2 метрийн өндөр тулгуур дээр 8 минут тогтсон амжилт үзүүлжээ.
0 сэтгэгдэлтэй