Баянзүрхийн товчооны замд 12 настай хүүхэд автомашинд дайруулжээ. Ослын улмаас хүүхэд "Тархиндаа гэмтэл авч, шилбэ нь хугарсан биеийн байдал сайнгүй байгаа. Хагалгаанд орох заалттай" гэдгийг ар гэрийнхнийх нь зүгээс хэллээ. Тухайн хэсэгт гэрлэн дохио, хурд сааруулагч хийж өгөх хүсэлтийг Нийслэлийн Замын хөгжлийн газарт таван жилийн турш бичгээр хүргүүлсэн ч хариу арга хэмжээ аваагүй өдийг хүрчээ.
0 сэтгэгдэлтэй