"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг болон зарим компанийн захирлыг баривчилжээ 0
- Эх сурвалж
- 2022-12-08 10:58:10
Б.Ганхуягаар нүүрсний акц эхлэж байгаа бол "Ажнай" Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн тухай яригдаж эхэлсэн байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан гэнэ. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрчээ. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа гэнэ."Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг баривчлах гэсэн боловч тэрбээр хотод байгаагүй тухай эх сурвалж хэллээ.
Дэлгэрэнгүй унших