Кенийн малчид арслан олноор агнах болсон нь эрх баригчдын санааг зовоож байна. Тухайлбал, малчид өнгөрсөн долоо хоногт 10 арслан агнасны дунд тус улсын хамгийн хөгшин арслан байсан гэж мэдээлэв.
Кенийн зэрлэг ан амьтныг хамгаалах газрын мэдээлснээр 19 настай Лоонкийто нэртэй арлсан Амбосели үндэсний паркаас гарч ойролцоох тосгонд хоол хайж яваад хоттой мал руу нь дайрснаас болж малчдад алуулсан. Тус паркийн хамгаалалтад байсан өөр зургаан арсланг Мбирикани бүс нутагт 11 ямаа барьсан гэх хэргээр малчид агнаж устгасан аж. Ийнхүү зэрлэг амьтад, хүний хооронд зөрчил нэмэгдэж байгаад Кенийн засгийн газар санаа зовниж буйгаа мэдэгджээ.
Кенийн аялал жуулчлалын яамнаас Мбирикани бүс нутгийн албаныхантай өчигдөр уулзаж, зэрлэг арслангуудыг агналгүй, парк руу буцаан хөөж, албаныханд мэдэгдэхийг үүрэг болгожээ. Нөгөө талаар засгийн газар, байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран зэрлэг амьтдад малаа бариулсан малчдад нөхөн олговор олгох хөтөлбөрийг ч боловсруулжээ. Гэвч Зүүн Африкт сүүлийн 10 жилд болоогүй ган гачиг болсны улмаас малчид малдаа улам харамж болж зэрлэг амьдтыг хайр найргүй агнаж байгаа гэнэ
0 сэтгэгдэлтэй