Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 8 дахь километр гэдэг газарт зогсож байсан ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөсөн осол өчигдөр 23:28 цагт гарчээ.“Цагаан хад”-наас “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн чиглэлд зорчиж явсан “Норд бенз НД4250” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөжээ. Ослын улмаас суудлын автомашины жолооч 34 настай эрэгтэй, зорчигч 35, 37 настай хоёр эмэгтэй амь насаа алджээ.
Мөн суудлын автомашины бүхээгт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат 29 настай эмэгтэй хавчуулагдсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид эсэн мэнд гаргаж, Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт шилжүүлжээ.
1 сэтгэгдэлтэй
хх 202.126.89.126
1 жилийн өмнөэнэ өмнөговийн энэ цогтцэцээгийн зам чинь яаасан хэцүү аваар гарч ханадаггүй газар юмбээ ум мани бадми хум