728 x 90

Д.Батлут: Хуулийн байгууллагад хандах болно

Д.Батлут: Хуулийн байгууллагад хандах болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Засгийн газрын танхимын гурван сайд гэх мэдээлэл гарсан.


Тус мэдээлэлд  "ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар маргалдаж улмаар зодолдож биенээ хүнд гэмтээжээ. БХ-ын сайд Д.Батлутын нуруу нь хугарч мэс засалд орсон бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын гар нь хугарчээ. Харин Ж.Чинбүрэн сайдын эгэмний яс нь хугарсан байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ даваа гаригт улс төрийн мэдэгдэл хийнэ гэсэн хэдий ч тэрбээр "Хоолой өвдсөн" хэмээн жиргэж, мэдэгдлээ цуцалсан болохоо битүүхэн илэрхийлсэн нь үнэн хэрэгтээ хоолой нь өвдсөн бус зодолдож гараа гэмтээсэнтэй холбоотой байж. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд өчигдөр гар нь сойлттой явж байсан нь ийм учиртай байжээ" гэсэн байв.   

Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлут:


"Миний бие өнгөрөгч амралтын өдрүүдэд орон нутагт ажилласан бөгөөд ёс зүйн зөрчил гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү ор үндэслэлгүй, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон илтэд хууль бус мэдээлэл тараасан үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандах болно. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхэн аливаа мэдээллийг түгээхдээ сэтгүүлчийн ёсзүйн дүрэм, редакцын зарчмаа баримталж, цензуртэй хандана уу!"  гэжээ.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Таны нэр * 59.153.113.78
    4 хоногийн өмнө

    Сэтгэгдэлээ энд бичнэ үү *

Шинэ мэдээ