Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авч сураггүй алга болсон хоёр иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 авто машин, 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Тодруулбал, 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчим цагаан өнгийн “subaru forester” авто машинтай 19 настай 6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын зүг гарсан аж. Тэгвэл өнөөдөр тухайн иргэдийг олж, эрлийг зогсоолоо. Тэд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цасанд сууж автомашиндаа, маргааш орой нь эзэнгүй айлд хоноод, 15-ны өдрийн 11:30 цагт Их газрын чулуунд байрлах айлд алхаж ирсэн мэдээллийг хүлээн авч, эрлийн ажиллагааг зогсоолоо.Иргэн та бүхэн замд гарахдаа GPS ашиглах, шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
mgl 66.181.184.144
7 сарын өмнөmedrel muu teneg bandi
Хүн 66.181.161.182
7 сарын өмнөМашиндаа барьсан бацаан байна. Гарсан зардлыг төлүүлэх хэрэгтэй.
Vneniig vgvvlegch 203.91.117.8
7 сарын өмнөOorosdoo ail olj amia awarsiin bainshdee manaihan olohgviee gaihaad baisiin uchirgvi hvn olloo hutsadgiin ajilaa hiij chaddag 1ch hvn baidaggvi ymdoo
Таны нэр * 202.9.46.137
7 сарын өмнөСогтуу орк
Таны нэр * 202.9.46.137
7 сарын өмнөОркууд оркооороо үлдэнэ
Зочин 126.67.224.32
7 сарын өмнөӨвлийн улиралд ойр хол замд гарах бол тээр шаалгүй ардаа заавал авсаархан хүнс ус багахан гал түлэх мод эсвэл газын плитка авч байгаарай манай гэр бүл угсардаг жижиг зуух нимгэрч гэсэн майхан байнга авч явдаг
zochin 202.126.90.122
7 сарын өмнөGarch boloh ersdelee toots. humuusee. hen negend tuvug uchruulahgui amidar.