Чөлөөт бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилж байна.
“Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхнар насанд хүрэгчдийн УАШТ-ээс 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байв. Харин энэ жил зорьсноо гүйцээж, УАШТ-д анх удаа түрүүллээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 50 кг-ын финалд “Оргил” клубийн М.Мөнхгэрэлийг ширүүн өрсөлдөөний эцэст 4:2-оор буулгаж авсан юм.
М.Мөнхгэрэлийн хувьд өнгөрсөн жил Б.Мөнхнарыг ялан аваргалсан бол өнөө жил хожигдон мөнгө дээр бууж байна.
U-23 насны Азийн АШТ-ий хүрэл, Армийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Г.Оюундарь хүрэл медалийн эзэн болсон. Энэ нь түүний насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медаль байв.
Нөгөө хүрэл медалийг өсвөрийн УАШТ-ий 2 алт, залуучуудын УАШТ-ий 1 алтан медальт, U-17 насны Азийн аваргын мөнгөн медальт Ч.Номин хүртлээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөн л анхны медалиа авчээ.
0 сэтгэгдэлтэй