728 x 90

М. Энхболд Засаг даргаар ажиллаж байх үедээ хамгийн их газар бусдад олгох шийдвэр гаргасан байна

М. Энхболд Засаг даргаар ажиллаж байх үедээ хамгийн их  газар бусдад олгох шийдвэр гаргасан байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг шилэн болгожээ.

Мэдээллээс харвал, өнгөрсөн хугацаанд Миеэгомбын Энхболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ хамгийн их буюу 7,374 газар олгох шийдвэр гаргаж байжээ. 

Түүний хувьд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 1999-2005 онд ажиллаж байсан.

Түүний дараа 

  • Эрдэнийн Бат-Үүл -1,888 (2012-2016 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан)
  • Гомбосүрэнгийн Мөнхбаяр -1,679 (2008-2012 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан)
  • Сундуйн Батболд -1,381 (2016-2018 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан)
  • Сайнбуянгийн Амарсайхан - 811 (2019 оноос хойш Нийслэлийн засаг даргаар ажиллаж байна) шийдвэр тус тус гаргасан байна.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ