728 x 90

Тэнгэр баганадсан өндөр барилгуудын жин Нью-Йорк хотыг усанд улам бүр живүүлж байна

Тэнгэр баганадсан өндөр барилгуудын жин Нью-Йорк хотыг усанд улам бүр живүүлж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

АНУ-ын Газар зүйн албанаас хийсэн судалгаагаар тэнгэр баганадсан өндөр барилгуудын жин Нью-Йорк хотыг усанд улам бүр живүүлж байна. Хотын байшингуудын нийт жин 770 сая тонн бөгөөд энэ их ачаалал хотыг жилдээ 2 мм-ээр доош суулгаж байгаа ажээ.

Барилгууд доош сууж буй нь Нью-Йорк хотыг байгалийн гамшигт өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг эрдэмтэд сануулаад нэн ялангуяа Бруклин, Куинс, Доод Манхэттенийг өндөр эрсдэлтэй дүүргээр нэрлэжээ.

"Хойд Америкийн Атлантын эргийн дагуух бусад бүсүүдийг бодвол Нью-Йоркт далайн түвшин нэмэгдэх аюул 3-4 дахин их байна" гэж судалгааны удирдагч нарын нэг, геологч Том Парсонс хэлжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ