728 x 90

Бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Бэлчээрийн ургамлын ургалт энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.

Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорноговийн зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан ч мал бэлчээх боломжгүй байгаа аж.

Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Булган, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар хэвийн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ