Оросын эстрадын нэрт дуучин Алла Пугачева нөхөр Максим Галкин нь Оросын өдүүлсэн дайныг эсэргүүцсэнийхээ төлөө "гадаадын агент" гэсэн жагсаалтад багтсан.
Үүний дараа тэрбээр нөхрөө хамгаалан мэдэгдэл хийж, гэр бүлийн хамт Оросоос нүүсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Израильд амьдарч буй Пугачева Орос дахь компаниудаа ээлж даараалан хаасаар, хамгийн сүүлийнхийг нь саяхан хаасан тухай КП агентлаг мэдээлсэн байна. Тухайлбал, Alla Pugacheva брэндийн гутал үйлдвэрлэлийг Пугачева нэг мөр зогсоосон байна. Тэрбээр энэ брэндийн гутлыг гаргахдаа "Эконика" компанитай хамтарч, гутлын дизайныг гаргадаг байжээ.Эконика компанийн сайт дээрээс Пугачева загварыг нь гаргаж байсан бараг бүх гутлыг хассан байна. Үлдсэн загваруудыг ихээхэн хямдралтай худалдаалж эхэлжээ. Цаашдаа "Алла Пугачева" нэрээр ямар ч бүтээгдэхүүн гаргахгүй гэж компанийн удирдлагууд мэдэгджээ.