Нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хорооны “Зүүн наран”-гийн аравдугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг өчигдөр 11:18 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /8 настай, эмэгтэй/ нь нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тул цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан байна.
Иргэд та бүхэн нүхэн жорлонгийн хаалганы гадна талд хүүхэд хүрэхээргүй өндөрт цоож байрлуулан, бага насны хүүхэд унаж эрстэхээс болгоомжилно уу.
0 сэтгэгдэлтэй