Цагдаагийн байгууллагад “Манай жорлонд 5-6 орчим насны хүүхдийг хөнөөгөөд хийчихсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад долоон настай охиныг 21 настай этгээд хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироогоод айлын жорлонд хийсэн байжээ. Гэмт этгээд хэргийн газрыг орхин зугтаасан байсныг шуурхай эрэн хайж, баривчилсан байна. Тус хэрэгтэй холбоотой хяналт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Эрүүгийн хуулийн хуульд зааснаар хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэл оногдуулдаг.
0 сэтгэгдэлтэй