Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн Номгон” гэдэг газарт байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ. Онцгой байдлын байгууллага энэ тухай дуудлагыг 05 дугаар сарын 30-ны 00:16 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид малчин Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт малчин Э /64 настай, эмэгтэй/ болон түүний ач охин Б /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна. Тэдний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
0 сэтгэгдэлтэй