728 x 90

“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогджээ

“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 БОАЖЯ-наас “Петрочайна Дачин тамсаг” ХХК-д хийсэн хяналт, шалгалтын ажиллагааны талаар мэдээллээ. Мөн үеэр холбогдох алба хаагчид “Иргэний нийгмийн байгууллагаас “Петрочайна Дачин тамсаг” ХХК байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн гомдол, мэдээллийг БОАЖЯ-нд хүргэсэн. Уг гомдолтой холбоотойгоор хяналт, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Тодруулбал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлангийн хэрэгжилт, менежментийн төлөвлөгөөний биелэлт, ус ашиглах болон дүгнэлтийн гэрээний хэрэгжилт, худгийн тоолуурын баталгаажилт гэсэн үндсэн асуудлын хүрээнд хяналт, шалгалтын ажиллагааг зохион байгуулсан. Мөн тус компани химийн хорт болон аюулт бодисын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгасан.

“Петрочайна Дачин тамсаг” ХХК нь хүрээлэн буй орчин, усны чанар, хаягдал усны ерөнхий шаардлагыг хангахгүй болох нь шинжилгээний дүгнэлтээр батлагдсан. Тус компанид ус бохирдуулсны төлбөр тооцох зайлшгүй шаардлага гарсан. Тэгэхээр ус бохирдуулсны төлбөр болон нөхөн төлбөрийг тус компанид оногдуулсан гэсэн үг. Нөгөө талаас тухайн компанийн 19 болон 21 дүгээр цэг дээр шалгалт хийхэд зөвшөөрөлгүй хоёр цэг дээр худаг гаргасан зөрчил илэрсэн. Харин нэг цэг дээр үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан тоолуурын лац хөндсөн, барилга байгууламж нь нурсан байгаа нь ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Мөн хог хаягдлын асуудал хөндөгдсөн. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаанаас үүссэн хог хаягдлыг бүрэн ангилан ялгадаггүй, туслан гүйцэтгэгч компаниуд нь хог хаягдлыг тогтоосон цэгт хаядаггүй, хариуцсан ажилтангүй байна гэсэн зөрчил илэрсэн. Түүнчлэн химийн бодисыг зориулалтын тусгай бүсэд ашиглаагүй, химийн бодистой харьцах мэргэжлийн ажилтангүй байна гэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон. Тодорхой арилгаж болох зөрчлийг газар дээр шийдвэрлэсэн. Тухайлбал, химийн бодисуудыг нэгдсэн химийн бодис хадгалдаг харуул, хамгаалалттай зориулалтын байранд шилжүүлж, лац тэмдгийг байрлуулсан" гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ