Гэрээсээ гараад алга болсон ой зургаан сартай охиныг эсэн мэнд олжээ.
Энэ талаар ЦЕГ-аас "Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас 2023 оны тавдугаар сарын 30-ны 19:00 цагийн үед нэг ой зургаан сартай охин гэрээсээ гараад алга болсон тухай дуудлага мэдээлэл ирсэн.
Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 2023 оны тавдугаар сарын 31-ний 09:40 цагт охиныг эсэн мэнд оллоо.
Охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч, аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн биеийн байдлыг үзүүлж байна" гэв.
0 сэтгэгдэлтэй