728 x 90

Дарханд орон сууцны дээвэр дээр өндөглөсөн ангир шувууг 13-н дэгдээхэйтэй нь Хараа голд тавьжээ

Дарханд орон сууцны дээвэр дээр өндөглөсөн ангир шувууг 13-н дэгдээхэйтэй нь Хараа голд тавьжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт орон сууцны дээвэр дээр ангир шувуу өндөглөсөн байна.  Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр 13:00 цагийн үед тус аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар (БОАЖГ)-т бүртгэгджээ. Улмаар 13 дэгдээхэйг эхтэй нь хамт Хараа голд аюулгүй газарт тавьсан гэдгийг Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Я.Батбилэг ярьсан юм.Тухайн байрны оршин суугч иргэн өчигдөр манайд дуудлага мэдээлэл өгсөн. Биднийг очиход 13 дэгдээхэй, эхтэйгээ хамт байсан.

Дуудлага өгсөн иргэн дэгдээхэйнүүдийг эхийнх нь хамт зориулалтын хайрцагт хийгээд барьсан болохоор хурдан шуурхай арга хэмжээ авсан. Улмаар тухайн иргэнтэй хамтран шувуудыг Хараа голд шилжүүлсэн. Эх шувууных нь хамт аюулгүй газарт тавьсан.

Өмнө нь ийм үзэгдэл ганц нэг тохиолдож байсан" хэмээн хэлэв.

Дуудлага мэдээлэл өгсөн иргэн Ж.Ган-Эрдэнэ "Өдөр байрны дээвэр дээр шувууд орилолдоод дуугараад байсан. Цонхоор харахад хэрээ, ангир шувууд хоорондоо тэмцэлцэх дүр зураг харагдсан юм. 

Таван давхрын дээвэр дээрээс жижигхэн жижигхэн зүйлс унаад эхэлсэн. Гайхаад хартал шувууны ангаахайнууд байсан. Удалгүй гадаа бөөн хүмүүс шуугилдаад эхэлсэн. Хүмүүс заримыг нь аваад гэр лүүгээ орсон байв.

Намайг гарахад зургаан ангаахай л үлдсэн байсан юм. Тэгээд би айл айлаас дөрөв, хоёр, нэгээр нь цуглуулаад одоогоор 13 ангаахайтай болгосон байна. 

Миний бодлоор дээвэр дээр л өндөг нь хагараад буух шиг болсон. Иймээс аймгийн байгаль орчны мэргэжилтнүүдийг дуудсан" гэв

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ