Энэ сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт “Монгол гэр шатсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Тус аймгийн цагдаагийн газрын Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалт явуулсан байна. Шалгалтаар 23 настай эмэгтэй нөхөртэйгээ утсаар маргалдаж, уурандаа савтай ус цацахад цахилгааны залгуур маас үүсгэж улмаар гал гарчээ. Эмэгтэй галыг унтраах гэсэн боловч хүч хүрэлгүй гэрээ тэр чигт нь галд алджээ.
Гэр шатсаны улмаас үүссэн гал хүчтэй салхины улмаас хөрш айлын 2 гэрт тарсан байна. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Уурын мунхагаас болж эмэгтэй гэр оронгүй болоод зогсохгүй хөрш айлууддаа ч хохирол учруулсан байна.
0 сэтгэгдэлтэй