728 x 90

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн халуун өдөр буюу зургаадугаар сарын 9-нд +37 градус хүрлээ

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн халуун өдөр буюу зургаадугаар сарын 9-нд +37 градус хүрлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар халж Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус хүрчээ.

Долоо хоногийн хамгийн халуун өдөр буюу зургаадугаар сарын 9-нд Баянхонгорын Шинэжинстэд +36.7 градус байсныг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20...+26 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр +13...+19 градус, бусад нутгаар +27...+32 градус хүрч, халжээ.

Өнөөдөр /2023.06.12/ ихэнх нутгаар 30 градус давж халах тул наршихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ