728 x 90

Есөн чиглэлд нислэг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа

Есөн чиглэлд нислэг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзний үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодит ажил болж байна.

Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа орон нутгийн 9 чиглэлд 7 хоног 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж байна.  

Иргэддээ ээлтэй, зочиддоо хүндлэлтэй орон нутгийн нислэгийн хуваарь, тарифыг танд танилцуулж байна.

Орон нутгийн нислэг сэргэснээр:

-Хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болно

-Хөгшин хөвөө, нялх нойтон хүүхэдтэй болон газраар зорчих боломжгүй өвчтэй зовлонтой иргэдээ агаарын тээврээр зорчих боломж нээгдэж байна

-Ирсэн жуулчдаа улаанбаатарт уяад, уйдаагаад байлгүй орон нутагт аялах, байгалийн үзэсгэлэнт газруудад очих боломжийг нээж аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

-Ховд, мөрөн, даланзадгад, чойбалсан гэсэн орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гарна.

-Орон нутгийн нислэгийн тийз 2-оос 2.5  дахин хямдарснаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ