Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна. 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдрөөс шөнө 02 цаг хүртэл дараах зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх юм
Үүнд:
- ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” чиглэлийн үйлчилгээг,
- ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс” чиглэлийн үйлчилгээг,
- ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол” чиглэлийн үйлчилгээг,
- ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК” чиглэлийн үйлчилгээ,
- ШҮ:5 “Зунжин худалдааны төв –Ард кино театр” чиглэлийн үйлчилгээ,
- ШҮ:6 “МУБИС-Архивын Ерөнхий газар” чиглэлийн үйлчилгээг Иймд иргэд зорчич та доорх зураглалын дагуу зорчино уу.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.
0 сэтгэгдэлтэй