728 x 90

Энэтхэгт 45 хэм хүрч, 100 орчим хүн нас баржээ

Энэтхэгт 45 хэм хүрч, 100 орчим хүн нас баржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Энэтхэгийн Уттар Прадеш болон Бихар мужуудад агаарын температур цельсийн 45 хэм хүрч халжээ. Хамгийн их хүн амтай хоёр мужид цаг агаар хэт халсны улмаас өнгөрсөн хоногуудад 96 хүн нас барсан байна. 60 болон түүнээс дээш насныхны эрүүл мэнд эрсдэх өндөр магадлалтай байгаа тул ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүллээ.

Уттар Прадеш мужийн нийслэл Лукнов хотоос 300 орчим км-т байдаг Баллиа дүүрэгт 54 хүн нас баржээ. Тэдгээр хүмүүс 60-аас дээш настай болон ужиг хууч өвчтэй байсан бөгөөд хэт халалт биеийн байдлыг нь хүндрүүлсэн гэж үзэж байна. Тус дүүргийн эмнэлэгт сүүлийн гурав хоногт 300 орчим өвчтөн хэвтжээ. Ням гарагт Баллиад цаг агаар цельсийн 43 хэмд хүрсэн нь хэвийнээс 5 хэмээр илүү халсан тохиолдол юм. Бихар мужид хэт халууны улмаас 42 хүн нас барсан ба тус мужийн нийслэл Патна хотод бямба гарагт агаарын температур цельсийн 44.7 хэмд хүрч халжээ. Патна хотын эмнэлэгт хэт халсны улмаас гүйлгэж, бөөлжсөн 200 гаруй өвчтөн ирсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ