Тархины үхжилд орсон 52 настай И Сон Жү гэх солонгос эмэгтэйг амьд явах найдваргүй болсон тул гэр бүлийнхэн нь эрхтэнүүдийг нь хэрэгтэй хүмүүст хандивлаж, олон хүнд амьдрал бэлэглэжээ. Төгөлдөр хуурын багш мэргэжилтэй тэрбээр хориод жил хөгжмийн багш хийсэн аж.
Солонгосын Эрхтэн эд эсийн донорын агентлагийн мэдээлснээр, Уг эмэгтэй тавдугаар сарын 13-ны өдөр Солонгосын их сургуулийн Гүро эмнэлэгт хэвтэж байсан хоёр хүнд элэг болон уушгиа шилжүүлэн суулгуулж эрхтнээсээ хандивлажээ. Мөн 100 гаруй хүний эрүүл мэндийг хамгаалсан байна.
Түүний хувьд өнгөрсөн сард нэгэн газар ухаан алдаж унасан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэсэн ч ухаан орж чадахгүй тархи нь үхэжсэн байжээ. Ингэснээр буцаж сэргэг тохиолдол байхгүй, зөвхөн аппаратын тусламжтайгаар л амьсгал авах боломжтой болжээ. Энэхүү мэдээг сонссон түүний гэр бүлийн гишүүд харилцан тохиролцоод эд эрхтнийг нь хандивлахаар болсон байна.
Таны нэр * 202.126.88.87
1 жилийн өмнөСэтгэгдэлээ энд бичнэ үү *