728 x 90

Баянзүрх захын баруун талын замыг хоёр хоног засвар хийх учир хаана

Баянзүрх захын баруун талын замыг хоёр хоног засвар хийх учир  хаана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, Баянзүрх захын баруун талын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр оройноос хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул зургаадугаар сарын 21-ний 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.

Иймд дээрх хугацаанд жолооч та бүхэн бусад замыг сонгон, доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Тус хэсгийн явган хүний замыг өргөтгөн шинэчилсэн тул зам хаах хугацаанд явган хүний зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ