Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын нэрэмжит болгосон байна. Энэ талаарх шийдвэрийг Булган аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаанаас гарсан байна. Тодруулбал, Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгон баталж, тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат гардуулан өгчээ.