728 x 90

Замын-Үүд-Эрээний хил дээр иргэдийн оочер ихэсч байна

Замын-Үүд-Эрээний хил дээр иргэдийн оочер ихэсч байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Олон улсын вагон хэзээ явах нь тодорхойгүйгээс Замын-Үүд-Эрээний авто замын хил нэвтрэх оочер ачаалал ихтэй байгааг иргэд хэлж байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх том зорилт тавьсан ч энэ маягаар байвал хөгжих боломжгүй гэдгийг иргэд шүүмжилж буй.

Хятад руу зорчигч тээврийн нислэг үйлдэж байгаа ч үнэтэй, нислэг ховор байгаагаас иргэд авто замаар зорчихоос өөр сонголтгүй болж байна. Гэвч бодит нөхцөл байдал дээр хилийн үйл ажиллагааг шат дараатайгаар цахимжуулж сайжруулж байгаа гэсэн мөртлөө иргэд чирэгдэл учруулсан хэвээр байна.

Цахим хуудасанд иргэдийн бичсэн мэдээллээр "ачаа бараа ихтэй, бага насны хүүхэдтэй, өндөр настай хүмүүс олноор зорчиж байхад хил дээр очоод оочерлож байгаа нь маш их ачаалал үүсгэж байна. Оочерт багадаа цаг орчим хугацаа зарцуулж байна. Ачааллаа багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж яриад ч хэрэггүй" гэхчлэн сэтгэгдлүүдээ илэрхийлжээ.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ