728 x 90

Явуулын болон саравчтай хоол үйлдвэрлэлийн цэгүүдэд гар угаах боломжгүй, дээж авдаггүй нийтлэг зөрчил илэрчээ

Явуулын болон саравчтай хоол үйлдвэрлэлийн цэгүүдэд гар угаах боломжгүй, дээж авдаггүй нийтлэг зөрчил илэрчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй явуулын, саравчтай хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуй, стандартын шалгалт хийж эхэлжээ.

Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 11 цэг, нэг явуулын цэгт шалгалт хийсэн байна.

Эдгээр цэгт ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, бохир ус зайлуулах газаргүй, дотор гар угаах нөхцөл боломжгүй, үйлдвэрлэсэн хоолноос дээж авдаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Иймд зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, албан шаардлага хүргүүлэн шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.

Шалгалт долдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилэх аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ