728 x 90

Комедиан Д.Амартүвшин “Монголын либертари нам”-ыг байгуулна

Комедиан Д.Амартүвшин “Монголын либертари нам”-ыг  байгуулна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Комедиан, хөтлөгч Д.Амартүвшин улс төрийн нам байгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталгаажуулалтаа авсан бөгөөд одоо гарын үсгээ цуглуулж эхэлжээ. Тэрбээр, нам байгуулж буй тухайгаа “Эрх ашгаар биш цэвэр хязгаарлагдмал төр, чөлөөт зах зээлийн үзэл санаагаар нэгдсэн хүмүүсийн нэгдэл байх бөгөөд зөвхөн гишүүдийн татвараар санхүүжиж, олон биш цөөн чанартай, үзэл санаагаа ойлгодог гишүүдтэй байхын төлөө ажиллаа” гэжээ. Нэгэнт намынхаа нэрийг авсан бол одоо 800 хүний гарын үсгийг зурж, баталгаажуулснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгөх юм.

Улсын дээд шүүх Д.Амартүвшингийн “Монголын либертари нам”-ыг бүртгэх эсэхийг удахгүй эцэслэх юм. Хэрэв түүний намыг бүртгэвэл Монгол Улсад бүртгэлтэй 36 дахь улс төрийн нам болох аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ