728 x 90

Наадам болох тул тэтгэвэр, тэтгэмжийг долдугаар сард хоёр удаа олгоно

Наадам болох тул тэтгэвэр, тэтгэмжийг долдугаар сард хоёр удаа олгоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Долдугаар сард олгох нийгмийн халамжийн хуваарь гарсан байна. Үндэсний их баяр наадмын өдрүүд тохиож буйтай холбогдуулан, энэ сард хоёр удаа зарим тэтгэвэг, тэтгэмжийг олгохоор болжээ.

Тодруулбал,

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • Асаргааны тэтгэмж
  • Амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тус бүр долдугаар сарын 6 ба 20-ны өдрүүдэд хоёр удаа олгох юм байна.

Харин бусад тэтгэвэр, тэтгэмжийн хувьд долдугаар сарын 20-нд нэг удаа олгогдохоор тусжээ.

Хүүхдийн мөнгөний тухайд, долдугаар сарын 6-нд бүх хүүхдэд (өмнөх шиг 91 ба 9 хувийн ялгамжгүй) олгоно. Мөн нөхөн олголтыг ч шилжүүлэх аж. Харин мэдээлэл баталгаажаагүйгээс үүдэж шинээр хүсэлт гаргаж буй хүүхдүүдийн мөнгө долдугаар сарын 20-нд нь шилжих юм байна. Хүсэлтийг ehalamj.mnE-mongolia.mn  платформоонир авч буй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ