728 x 90

Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулж долоодугаар сарын 10-ныг бүх нийтийн амралтын өдөр болгоно

Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулж долоодугаар сарын 10-ныг бүх нийтийн амралтын өдөр болгоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газар энэ сарын 23-нд УИХ-д өргөн мэдүүлжээ.

Баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг нь жил бүрийн долоодугаар сарын 10, 11, ,12, 13, 14, 15-нд тэмдэглэнэ гэж заасан бөгөөд энэ өдрүүдэд бүх нийтээрээ амардаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долоодугаар сарын 11, ,12, 13, 14, 15-нд тэмдэгдлэж бүх нийтээрээ амарна гэж долоодугаар 10-ныг орхигдуулан заажээ. Энэхүү хуулийн зөрчил нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад хүндрэл учруулж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж долоодугаар 10-ныг бүх нийтийн амралтын өдөр хэмээн хуульчлахаар төсөлд тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ