Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө УИХ-аар тусгайлан хэлэлцүүлдэг. Үүнийхээ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны төсвийн төслөө УИХ-аар хэлэлцүүллээ. Тус зөвлөл ирэх оны төсвөө 204.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. 204.5 тэрбум төгрөгийг дараах зүйлсд зарцуулахаар төлөвлөжээ.
- Урсгал зардалд 131 тэрбум,
- Хөрөнгө оруулалтын зардалд 72 тэрбум,
- Бараа, үйлчилгээний зардалд 120 тэрбум,
- Цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулалд 85.9 тэрбум,
- Ажил олгогчоос нийгмийн даатгал төлөх шимтгэл нь 10.7 тэрбум,
- Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 4.2 тэрбум,
- Хангамж, бараа материалын зардал 5.3 тэрбум,
- Норматив зардалд 112.8 сая,
- Эд хогшил, урсгал засварын зардалд 8.3 тэрбум,
- Томилолтын зардалд 900 мянга төгрөг,
- Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр хураамжид 3.2 тэрбум,
- Бараа, ажил үйлчилгээний бусад зардалд 1.2 тэрбум,
- Урсгал шилжүүлэгт 11.6 тэрбум.