Аргын тооллын 6 сарын 29, Бархасвадь гараг. Билгийн тооллын 11
ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ШАР МОРЬ ӨДӨР
- Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
- Наран ургах, шингэх: 04.56-20.55
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Нэр өнгө
- Суудал: Мод
Аргын тооллын 6 сарын 29, Бархасвадь гараг. Билгийн тооллын 11, Онгоц одтой, шар морь өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
0 сэтгэгдэлтэй