728 x 90

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болно

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Зургаадугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болж, нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлнэ.

09.00 цагт: Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн эсрэг талд орших NBB төвд: БНСУ-ын Газрын тосны газар /К-Петро/-аас бензиний хүхрийн агууламж тодорхойлогч багажийг АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторид хандивлах үйл ажиллагаа болно. Утас: 9572-4747.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно .

11.00 цагт: НОБГ-т: Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран гол, усны ослын эрсдэл, нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ. Утас:9910-7367.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны конвенц болон хүний эрхийн асуудлаар ТББ-уудаас мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийнтөвд: Монголын Хэвлэл мэдээлэл-Өнөөдөр”судалгааны эмхэтгэлийн 2023 оны үндсэн мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулна.  

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ