728 x 90

Бактерийн ноцтой халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн Мадонна аялан тоглолтоо хойшлуулав

Бактерийн ноцтой халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн Мадонна аялан тоглолтоо хойшлуулав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Бактерийн ноцтой халдвар"-ын улмаас эмнэлэгт хүргэгдсэн поп од Мадонна үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул аялан тоглолтоо хойшлуулж буйг түүний менежэр Гаи Осари өчигдөр мэдэгджээ.

“Түүний бие дээрдсэн ч үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байна. Бүрэн эдгэрэхэд хугацаа хэрэгтэй” гэж тэр хэлсэн байна.

Үүний улмаас 64 настай поп одын долдугаар сарын 15-нд Канадын Ванкувер хотоос эхлэх байсан “Celebrations” аялан тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгаа ажээ.

Тасалбар нь бараг борлогдож дууссан энэхүү аялан тоглолт нь Мадоннагийн дөч гаруй жилийн урлагийн замналын тайлан тоглолт болох юм.

Аялан тоглолт энэ зун АНУ, Канадаас эхэлж, намар Европын Парис, Лондон, Барселон зэрэг хотуудад үргэлжлэхээр төлөвлөгджээ.

2020 онд “Madame X” аялан тоглолтынхоо үеэр Мадонна бэртэж, түнхний мэс засалд орж байв.

1958 онд төрсөн Мадонна католик шашны сургуульд боловсрол эзэмшсэнийхээ дараа 1977 онд халаасандаа $35-тай Нью Йорк хотод ирж байсан гэдэг.

1982 онд “Everybody” нэртэй анхны цомгоо гаргасан нь тэр дороо амжилт олж, дэлхий дахинд Попын хатан хаан хэмээн өргөмжлөгдөх замналаа эхэлж байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ