Австрийн модерн урлагийн хамгийн том төлөөлөгчдийн нэг, зураач Густав Климтын зурсан хөрөг Лондоны дуудлага худалдаагаар $108.7 сая доллароор зарагдан дээд амжилт тогтоосон тухай Sotheby's дуудлага худалдааны төвөөс мэдээллээ.
"Дэвүүртэй хатагтай" зураг ийнхүү Европт дуудлага худалдаагаар зурагдсан хамгийн өндөр үнэтэй зураг болж буй. Климт уг хөргийг 1917–1918 онд бүтээжээ.
Нэрээ нууцалсан худалдан авагч уг зурагт £85.3 сая фунт ($108.7 сая доллар) төлжээ.
Энэ худалдаагаар Эдвард Мунк, Сай Твомбли нарын зургууд бас зарагджээ.
0 сэтгэгдэлтэй