728 x 90

Франц: Өсвөр насны хүүгийн үхлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 150 хүнийг баривчилжээ

Франц: Өсвөр насны хүүгийн үхлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 150 хүнийг баривчилжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Мягмар гарагт Парисын ойролцоо цагдаа 17 настай хүүг буудаж хөнөөснөөс үүдэлтэйгээр иргэдийн эсэргүүцлийн жагсаал Францын нийслэлийг эмх замбараагүй байдалд хөтөллөө. Зургаадугаар сарын 27-нд Парисын дагуул Нантер хотод замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн өсвөр насны хүү цагдаад буудуулж амиа алдсан.Энэ хэргийг үйлдсэн цагдааг санаатайгаар хүний амь хөнөөсөн хэргээр баривчилсан ч иргэдийн уур хилэн намжсангүй. Нийслэл болон  Тулуз, Лион зэрэг томоохон хотуудад иргэд эсэргүүцлээ илэрхийлж автомашин, замын хашлага, хогийн сав шатааж эхэлсэн тул цагдаа нар нулимс асгаруулагч ашиглан жагсаалыг тараахыг оролдож буй.Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгт зарим жагсагч дэлгүүр тонож, төрийн байгууллагын өрөө танхимд гал тавьж буй нь бичигджээ. Одоогоор эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр 150 хүнийг баривчлаад байна.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон иргэдийг тайван байхыг уриалж “Өсвөр насны хүүхэд амиа алдсан явдлыг зөвтгөх аргагүй" гэлээ. Хэрэгт холбогдсон цагдаагийн гэм бурууг шүүх тогтоогоогүй байхад Ерөнхийлөгч яаран дүгнэлт хийж ялласан нь туйлын хариуцлагагүй үйлдэл хэмээн цагдаагийн үйлдвэрчний эвлэл Э.Макроныг эсэргүүцэж байна. Харин прокурорын зүгээс 17 настай хүү замын хөдөлгөөний дүрэм зөрчиж,  цагдаагийн шаардлага биеүүлээгүй тул буу хэрэглэхээс аргагүй байсан гэж мэдэгдлээ. 

Амиа алдсан хүүг Нахел гэдэг байсан бөгөөд алжир гэр бүлээс гаралтай ажээ. 2017 оноос хойш замын хөдөлгөөнд оролцож байхдаа цагдаагийн гарт амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хар арьстай эсвэл араб гаралтай иргэд байжээ

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ