Үндэсний их баяр наадмын хэв журмын салбар хорооноос өнөөдөр /2023.06.29/ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Наадмын үеэр нийслэлийн хэмжээнд хэв журам сахиулахаар цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, бие бүрэлдэхүүн, Дотоод хэргийн их сургуулийн оюутан сонсогч, “Оюутан цагдаа”, олон нийтийн цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм байна. 6470 тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулахаар төлөвлөж буй бөгөөд тодруулбал,
1. “А”, “Д”-“Наадам” центрийн зогсоолд-560 тээврийн хэрэгсэл
2. “Ж”-“Говийн-Од” ХХК-ийн зогсоол-100 тээврийн хэрэгсэл
3. “Ү”-“М Си Эс групп”, И-Мартын баруун зогсоол-400
4. “Г”-Дүнжингаравын зогсоол-2000 тээврийн хэрэгсэл
6. “Нээлттэй”-Нарантуул ОУХТ-ийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл
6. “Нээлттэй”-Үндэсний соёл амралтын хүрэээлэнгийн зогсоол-120 тээврийн хэрэгсэл
8.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол-500 тээврийн хэрэгсэл
8. “Нээлттэй”-Мишээл экспогийн зогсоол-400 тээврийн хэрэгсэл
9. “Нээлттэй”-Улаанбаатар төмөрзамын зогсоол-400 тээврийн хэрэгсэл байршуулахаар төлөвлөжээ.
0 сэтгэгдэлтэй