728 x 90

С.Батдөлийг шүүх хурал болно

С.Батдөлийг шүүх хурал болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
С.Батдөл нарын гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.  Шүүхэд ирүүлсэн эрүүгийн  хэрэгт зарим яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр зургадугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон юм.
 С.Батдөл нь УБТЗ-д Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байгаад гэнэтийн шалтгалтаар их хэмжээний мөнгө гэрээс нь олдсон байдаг.

тодруулбал, УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, С.Батдөлийг баривчилсан юм. Мөн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хэрэгт түүнийг буруутгасан билээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ